хэлний сонголт:
Нүүр хуудас
Нүүр хуудас

        

Компанийн талаарх товч мэдээлэл                                

Мон-Энержи Консалт ХХК нь эрчим хүчний зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 1994 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн ба эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, цахилгаан болон дулаан хангамж, эрчим хүчний менежмент, барилга хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Одоогоор Мон-Энержи Консалт компани нь Монгол улсын түлш эрчим хүчний салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, түргэн өсөж буй компаниудын нэг болсон ба үйл ажиллагааныхаа чиглэлийг зөвлөх үйлчилгээ, судалгаа, зураг төсөл, гадаад дотоодхудалдаа, эрчим хүчний тоног төхөөрөмжийнхангамж нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлд өргөжүүлж  чадсан юм.

Компани нь түлш эрчим хүчний салбарт зураг төсөл, төсөв, судалгаа тооцоо, техник эдийн засгийн үндэслэл, эрдэм шинжилгээ, удирдлага зохион байгуулалт чиглэлээр мэргэшсэн, өндөр туршлагатай техникийн болон эдийн засгийн мэргэжлийн боловсон   хүчнээр хангагдсан ба дараах ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд санал болгож байна. Үүнд:



  • Дулаан, цахилгааны станцууд, сүлжээ
  • Зураг төсөл боловсруулах, төслийн удирдлага
  • Барилга угсралтын иж бүрэн зураг төсөл
  • Эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний аудит
  • Эрчим хүчний бодлого боловсруулах,
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр
  • Техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан ТЭЗҮ, төсөл боловсруулах судалгаа, зах зээлийн болон хэтийн төлөв боловсруулах судалгаа
  • Тендерийн баримт боловсруулах, худалдан авалтын техникийн баримт, зохион байгуулалт
  • Эрчим хүчний бизнесийн болон үйл ажиллагааны менежмент
  • Эрчим хүчний үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
  • Мэдээллийн технолог, программ хангамж
  • Судалгаа шинжилгээ, бизнес хурлуудыг зохион байгуулах. г.м.

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Засгийн газар болон АХБ, Дэлхийн банк, TACIS, UNDP, JBIC, KfW  зэрэг донор байгууллагуудын санхүүжүүлсэн, Монгол улсын хот, суурин газар, сум, хөдөөгийн жижиг суурин газарт эрчим хүчний төхөөрөмж, хангамж болон удирдлага менежментийг сайжруулахаар хэрэгжүүлсэн олон төсөл, судалгаанд оролцож байсан.

Бид дулааны цахилгаан станц, цахилгаан хангамжийн сүлжээ, дулаан хангамжийн сүлжээ, хөдөө орон нутгийн цахилгаанжуулалт, хот сум суурин газрын дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний удирдлага зохион байгуулалт, байгаль орчны хамгаалал болон бусад чиглэлд  зөвлөх үйлчилгээ болон зураг төслийн ажлыг найдвартай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Бид олон улсын түвшинд гарч ажилласан Монголын анхны эрчим хүчний компани болсондоо бахархдаг. АХБ-ны санхүүжилттэй БНХАУ-д хэрэгжүүлсэн дулаан хангамжийн төсөл болон Төв Азийн орнуудад хэрэгжүүлсэн төслүүдэд олон улсын зөвлөхөөр оролцож ажил үүргээ амжилттай хэрэгжүүлсэн юм.